Бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримт

Бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримт

Бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримт нь хүсэлт гаргагч болон тухайн улсаас хамааран өөр өөр байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг хариуцагч ажилтанаас тодруулна уу.
* Зөвхөн Хятад, Монгол, Бирм, Бангладеш, Вьетнам, Непал, Шриланк орнуудад хэрэгтэй.
Анхаарах зүйл: Бичиг баримт нь сүүлийн 3 сарын дотор бүрдүүлсэн байх.

Элсэлтийн маягт Сургуулиас бэлтгэсэн маягтыг өөрийн гараар бөглөсөн байх DOWNLOAD >
Намтар, сурах болсон шалтгаан
Дипломын эх хувь Хамгийн сүүлд төгссөн сургуулийн диплом эсхүл төгссөн сургуулийн тодорхойлолт эх хувиар
Гадаад паспортын хуулбар Урьд нь японруу зорчиж байсан бол орж гарсан тамгатай хуудасны хуулбарыг хавсргах
Цээж зураг 8 хувь 6 сарын дотор авхуулсан 3х4 хэмжээтэй зураг
Сургуулийн тодорхойлолт зөвхөн их, дээд сургуульд сурч буй тохиолдолд дүнгийн болон сурч буй тодорхойлолт
Япон хэлний төвшинг тодорхойлох батламж япон хэлний төвшин тогтоох шалгалтын N4-өөс дээш батламж эсхүл япон хэлийг хэдэн цаг үзсэн тодорхойлолт

Суралцагч өөрөө сургалтын төлбөр, амжиргааны төлбөрийг батлан даах тохиолдолд

Банкны үлдэгдлийн тодорхойлолт Суралцагчийн нэр дээр байх
Ажлын газрын тодорхойлолт
Орлогын тодорхойлолт Сүүлийн 3 жил
Тэтгэлэгт хамрагдсан бичиг Тэтгэлэгт хамрагдсан суралцагч

Оюутны төрөл садан сургалтын төлбөр, амжиргааны төлбөрийг батлан даах тохиолдолд

Санхүүгийн батлан даах тодорхойлолт Сургуулиас бэлтгэсэн маягтыг батлан даагч гараараа бөглөнө.DOWNLOAD >
Банкны үлдэгдлийн тодорхойлолт Батлан даагчийн нэр дээр байх (Эзэмшигчийн нэр өөр байвал нэмэлт баримт хэрэгтэй)
* Банкны дэвтрийн хуулбар Хадгаламжийн орлого, зарлагыг тодорхой харуулсан баримт байх
Ажлын газрын тодорхойлолт
Орлогын тодорхойлолт Сүүлийн 3 жил
Төрөл садангийн лавлагаа Батлан даагч нь суралцагчтай төрөл садангийн холбоотойг харуулсан бичиг
(Жишээ нь: Гэр бүлийн лавлагаа, төрсний гэрчилгээ, төрөл садангийн лавлагаа гэх мэт)

Суралцагчаас өөр японд амьдарч байгаа хүн сургалтын төлбөр, амжиргааны төлбөрийг батлан даах тохиолдолд

Санхүүгийн батлан даах тодорхойлолт Сургуулиас бэлтгэсэн маягтыг батлан даагч гараараа бөглөнө.DOWNLOAD >
Банкны үлдэгдлийн тодорхойлолт Батлан даагчийн нэр дээр байх
* Банкны дэвтрийн хуулбар Хадгаламжийн орлого, зарлагыг тодорхой харуулсан баримт байх
Ажлын газрын тодорхойлолт Хувиараа хөдөлмөр эрхэлдэг бол улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
Татварын тодорхойлолт Хувиараа хөдөлмөр эрхэлдэг бол 3 жилийн тайлан
Оршин суух тодорхойлолт Нэг өрхөд хамаарагдах бүх хүмүүсийнх байх
Гэр бүлийн лавлагаа