Оюутны хотхоны амьдрал

LEE JIYOUNG2014 оны 7-р сард элсэн орсон оюутан
LEE JIYOUNG (Солонгос·Эмэгтэй)
Би нөхөрийнхөө ажлын шаардлагаар 2013 онд анх японд ирсэн. Японд
ирээд эхний үед「үүнээс хойш аз жаргалтай байх болно」гэж найдаж байсан. Бодит байдал миний бодож байснаас тэс өөр байлаа. Учир нь солонгосд япон хэл сурч байгаагүй болохоор японоор огт ойлгохгүй байсанд юм.
Мэдээж хэрэг зурагт үзээд ойлгохгүй, ганцаараа гадуур ч гарч чадахгүй, яг л жаахан хүүхэд шиг болсон мэт санагдаж байсан. Гэрлээд удаагүй байсан намайг сэтгэлээр унаж байгааг нөхөр маань хараад кокүшо япон хэлний сургуульд явуулах болсон. Надаас 10 насаар дүү ангийхан маань шаргуу хичээллэж байхыг хараад би ч гэсэн хичээсэн. Сургуулийн дүрэм журам чанга, өдөр бүр гэрийн даалгавар болон шалгалттай байдаг учир сайн хичээсний үр дүнд сарын дараа япон хэлээр өдрийн тэмдэглэл бичиж чаддаг болсноос гадна эргэн тойрны солонгос найзууд маань сургуульд явснаар сэтгэл санаа чинь дээрджээ гэж хэлэх болсон. Үнэхээр ч тийм юм. Өөрийнхөө япон хэлийг сайжирч байгаад урам орж, баяр хөөртэй, өөртөө итгэлтэйгээр инээмсэглэн явдаг болсон юм. Миний инээмсэглэлийг эргүүлэн авчирч өгсөн Кокүшо япон хэлний сургуульд үнэхээр их талархаж байна.
Khant Ko HeinХувийн зардлаар суралцах гадаад оюутныг дэмжих 2010 оны тэтгэлэгт хамрагдсан оюутан
Khant Ko Hein (Бирм・Эрэгтэй)
Бирмд япон хэл сурч байхдаа, японд очин япон хэл сурна гэдэг нь бүтэшгүй зүйл мэт санагдаж байсан ч, бодитоор японд ирээд суралцаж үзэхэд, багш нар нь эелдэг, найрсгаар хичээлээ заан явуулдаг болохоор тийм ч хэцүү биш гэдгийг ойлгосон.
Багш нар хичээлийг маш ойлгомжтойгоор заадаг ба мөн тараах материал нь тухайн хичээлийг ойлгоход их тустай байдаг.
Ангид олон орны оюутнууд суралцадаг бөгөөд тус бүрийн онцлог соёл, ёс зан заншлыг мэдэж авах боломжтой. Элсэн ороод удаагүй байх үед, бирмээс ирж суралцаж буй оюутнууд цөөхөн болхоор хэцүү юм аа гэж бодож байсан ч, багш нарын найрсаг тусламж, анги хамт олны халамж тэрхүү бодлыг минь арилгаж өгсөн. Кокүшо япон хэлний сургуульд сурч байсан үе амьдралын минь мартагдашгүй дурсамжуудын нэг болох нь гарцаагүй юмаа.
Lee SonhwaХувийн зардлаар суралцах гадаад оюутныг дэмжих 2010 оны тэтгэлэгт хамрагдсан оюутан
Lee Sonhwa (Солонгос・Эмэгтэй)
Японд ирэхдээ「хирагана」ч мэдэхгүй байсан болохоор японд амьдархад
нэлээд санаа зовж байсан. Гэхдээ Кокүшо япон хэлний сургуульд танилцсан найзууд болон багш нарын ачаар өдөр бүр хөгжилтэй байдаг.
Хамт суралцаж байгаа найзууд маань иргэншил, хэл, соёл өөр ч гэсэн хөгжилдөх үедээ бүгдээрээ хөгжилдөж, хэцүү үед өөрт тохиолдсон асуудлын адил хандан тусладаг юм. Мөн ямар ч үед сэтгэл гарган, харж ханддаг багш нараар хүрээлүүлсэн бид сэтгэл зовохгүй, тайван суралцаж чаддаг. Кокүшо япон хэлний сургуульд сурангаа японд амьдарсан энэ 1 жилд өнөөг хүртлэх өөрөөсөө тэс өөр өөрийгөө нээн, өөрийн хамгийн ихээр хийхийг хүсч буй мөрөөдөлтэйгөө учирсан юм. Одооноос эхлээд тэрхүү мөрөөдлөө бодит болгохын төлөө улам илүүтэйгээр хичээнэ гэж бодож байна.
Jeong WonjongХувийн зардлаар суралцах гадаад оюутныг дэмжих 2009 оны тэтгэлэгт хамрагдсан оюутан
Jeong Wonjong (Солонгос・Эрэгтэй)
Би 2008 онд кокүшо япон хэлний сургуульд элссэн.
Сургууль хотын төвөөс бага зэрэг зайдуу нам гүм газар байрладаг. Тоглох дуртай байсан надад ч сурах хамгийн тохиромжтой орчин юм. Хүүхэд байхаасаа л хөлбөмбөгт хорхойсч хичээлийн талаарх бодол, сонирхол огтхон ч байдаггүй байсан миний хувьд Кокүшо япон хэлний сургуульд элссэн ньүнэхээр сайн зүйл болсон гэж боддог.
Хайр нь дотроо хал нь гаднаа багш нараар удирдуулж байсан учир өдий зэрэгтэй болсон гэж боддог.
Хирагана ч мэддэггүй байсан би, өнөөдөр гүнзгий төвшний ангид тэтгэлэг аван суралцаж байна.
Их сургуулийн элсэлтийн шалгалтанд бэлтгэж байгаа ба өөрийгөө заавал тэнцэнэ гэдэгт итгэлтэй байна.
Saw Yu MonХувийн зардлаар суралцах гадаад оюутныг дэмжих 2009 оны тэтгэлэгт хамрагдсан оюутан
Saw Yu Mon (Бирм・Эмэгтэй)

Би 2008 оны 7 сард кокүшо япон хэлний сургуульд элссэн. Элсэн орход
ангидаа ганцаараа бирм хүн байсан, анги даасан багшаас эхлээд ангийхныхаа халамж халуун дулаан уур амьсгалыг мэдэрсэн. Өөр өөр бодол санаатай янз бүрийн орны оюутнуудтай соёл уламжлалаа харилцанмэдэлцдэг учир миний хувьд энэ сургууль япон хэлний сургууль биш хүний амьдралын сургууль гэж хэлэхэд хилсдэхгүй юм.
Манай сургууль япон хэлнээс гадна япон орон судлал, ерөнхий эрдмийн хичээл, англи хэл зэрэг хичээлүүдийг сонгон суралцах боломжтой учир японы их дээд сургуульд элсэн суралцах нь миний хувьд хялбар болсон. Би тэтгэлэгээр суралцаж байгаа оюутныхаа хувьд үүнээс хойш ч бүхий л чадлаараа хичээнгүйлэн суралцъя гэж бодож байна. Кокүшо япон хэлний сургуульд элсэн орсон явдал нь миний амьдралын хамгийн том алхамын нэг учир энэ яваа насандаа хэзээ ч мартахгүй ээ.

Huang QianerХувийн зардлаар суралцах гадаад оюутныг дэмжих 2009 оны тэтгэлэгт хамрагдсан оюутан
Huang Qianer (Хятад・Гонконг・Эмэгтэй)
Би 2008 оны 10 сард Кокүшо япон хэлний сургуульд элсэн орсон. Анх
манай ангид Гонконгоос ирсэн оюутан байхгүйд мөн миний япон хэл төдийлөн сайн биш байсан болохоор маш их санаа зовж байлаа. Гэхдээ багш нарынхаа ачаар аажим аажимаар ангитайгаа дасаж эхэлсэн. Мөн кокүшо сургуулийн дүрэм журам хатуу чанга байдаг нь миний япон хэл төвшинг бага багаар сайжирхад нөлөөлдөг гэж боддог. Би японд амьдарч байгаа дээрээ янз бүрийн ёс заншлаас сайн суралцъя гэж бодож байна. Тиймээс Салют буудуулах ёслол болон сургуулиас зохион байгуулагддаг хичээлээс гадуурх үйл ажиллагаанд оролцохыг тэсэн ядан хүлээж байна.
Inthalaeng UsaneeХувийн зардлаар суралцах гадаад оюутныг дэмжих 2009 оны тэтгэлэгт хамрагдсан оюутан
Inthalaeng Usanee (Тайланд・Эмэгтэй)

Би хайрт гэр бүлийнхнээсээ салаад японд ганцаараа амьдарч чадах болов уу, миний ирээдүй яах бол, найз нөхөдтэй болж чадах болов уу зэрэг янз бүрийн сэтгэл зовоосон зүйлүүд байсан боловч өөрийнхөө хүсэл мөрөөдлийг биелүүлэхийн тулд японд ирсэн. Хэзээ ч ямар ч үед тус болж дэмждэг кокүшо сургуулийн багш нар болон хамт инээж, хамт уйлдаг найзуудтай болж чадсан учраас урьд нь санаа зовж байсан зүйлүүд ор тас алга болсон. Мэдээж гадаадад амьдархад хэцүү зүйлүүд их байдаг боловч ямар ч хэцүү үе байсан харанхуйн цаанаас гэрэл цацарнаа гэж итгэдэг. Өдөр болгон тест, гэрийн даалгавар, багшийн удирдамж найз нарын хөгжилтэй царай …
зэрэг өдөр бүрийн үйл явдал нь надад тэнгэрт татсан солонго шиг сайхан санагддаг. Та бүхэнд ч гэсэн ямар нэгэн сэтгэл санааг чинь зовоосон зүйл байдаг болов уу гэж бодож байна. Гэвч санаа зоволтгүй ээ чи ганцаараа биш ээ! Эргээд хардаа хатуу боловч зөөлөн сэтгэлтэй багш нар бас найзууд чинь чамтай хамт байна шүү дээ!

 

Park HannaХувийн зардлаар суралцах гадаад оюутныг дэмжих 2008 оны тэтгэлэгт хамрагдсан оюутан
Park Hanna (Солонгос・Эмэгтэй)
Би 1 сард японы дээд сургуульд орохын тулд Кокүшо япон хэлний сургуульд орж суралцаж байна. Сургууль маань хотын төвөөс зайдуухан чимээгүй газар байдаг учраас дээд сургуулийн элсэлтийн шалгалтанд бэлдэх гэж байгаа миний хувьд маш тохиромжтой орчин юм. Одоо дээд шатны ангид сурч байна. Хичээл ихэнхдээ сурах бичиг дээр тулгуурлагдан явагддаг бөгөөд мөн нийгэм, түүхийн тухай ч гэсэн заадаг учраас японы талаар
илүү ихийг мэдэж авдаг. Би зориуд японд ирж суралцаж байгаа учраас хичээлээс гадуурх үйл
ажиллагаанд идэвхитэй оролцдог. Ангийнхаа болон өөр ангийн оюутнуудтай ч найз болж чадсан.
Юката өмсөөд салютын баяр үзэхээр явсан минь хэзээ ч мартагдашгүй. Тун удахгүй шалгалт эхлэх
гэж байна. Анги хамт олноороо бие биендээ туслангаа шалгалтандаа бэлтгэж байсан.
Gao WeiХувийн зардлаар суралцах гадаад оюутныг дэмжих 2007 оны тэтгэлэгт хамрагдсан оюутан
Gao Wei (Хятад•Эрэгтэй)
Би 2004 онд Кокүшо япон хэлний сургуульд элсэн орсон. Анх орсон анхан шатны ангиас одоо сурч байгаа дээд шат хүртэлх заасан багш нартаа болон ангийн хамт олондоо баярлалаа. Гэвч багш нарт маань тэр эелдэг зөөлөн зангаас гадна хатуу чанга зан ч байдаг. Хичээлд 1 минут хоцорсон ч гэсэн түүнийг нуух ямар ч арга байдаггүй бөгөөд багш нар ирцийг 1 минут ч гэхгүйгээр нарийн тооцдог. Мөн өдөр бүр даалгавар өгдөг. Даалгавараа
хийж багшдаа шалгуулаагүй тохиолдолд шалгуулах хүртэл багш шаарддаг. Ийм хатуу
чанга шаардлага байдаг учраас би япон хэлний түвшин тогтоох шалгалт болон дээд сургуулийн
элсэлтийн шалгалтанд заавал тэнцэнэ гэсэн итгэлээр дүүрэн байна.
Sun Zikai2004 онд суралцаж байх үеийн ярилцлага. 2003 оны 10 сард элссэн.
Sun Zikai (Хятад•Эрэгтэй)
Би 10 сард японд ирсэн. Миний хувьд анхны гадаад орон юм. Япон хэлийг анхнаас нь хичээллэж одоо дунд шатны анги боллоо. Япон хэлний хичээл хэцүү боловч бас хөгжилтэй гэдгийг мэдэрсэн. Анхан шатны анги байхад дүрэм, үгийн сан зэрэг нь надад маш амархан санагдсан учраас давтах шаардлагагүй байсан.
Анги дэвших тусам хичээл улам хүндэрч ирсэн. Хичээлдээ маш анхааралтай байх, гэртээ давтахгүй бол болохгүй болсон. Кокүшо сургуулийн багш нар маш сайн бөгөөд бүхий л чадлаараа хичээнгүйлэн заадаг. Миний төлөө их дээд сургуулийн тухай материал цуглуулж надад тайлбарлаж зааж өгдөг. Дээд сургуулийн мэдээлэл олж авахаас гадна багш нартайгаа ярилцах боломж гардаг. Би тэр үед бага зэрэг биеэ барьдаг боловч надад хөгжилтэй сайхан байдаг. Удахгүй дунд шатны хичээл дуусаж, дээд шатанд орох учир хичээл улам хэцүү болно, бас дээд сургуулийн элсэлтийн шалгалтанд бэлдэхгүй бол болохгүй. Би урлагын мэргэжлээр шалгалт өгнө, бас япон хэлний шалгалт ч өгнө. Шалгалт хэцүү боловч хичээгээд сайн дүн авч Кокүшо сургуулийнхаа багш нарын итгэлийн даая гэж бодож байна.
Niluka Lasanthi 2004 онд суралцаж байх үеийн ярилцлага. 2003 оны 11 сард элсэн орсон.
Niluka Lasanthi (Шриланк Маявила •ЭмэгтэйЭмэгтэй)
Би 2003 оны 11 сард японд ирсэн. Сургуулийн дотуур байранд амьдарч байна. Анх японд ирээд янз бүрийн зүйлийг маш их гайхсан. Ялангуяа япон их өртөг өндөртэй газар юм. Жишээ нь: Ширланкад нэг ширхэг кола 12 иентэй тэнцэнэ. Гэтэл японд 120 иен. Энэ бол маш том ялгаа гэж бодож байна. Би японд ирээд 7 сар гаруй болж байна. Японы өндөр өртөгөнд ч даслаа.
Анх японд ирэхэд японоор ярьж чаддаггүй байсан бол одоо ярьж чаддаг боллоо. Багш нараас маш их
зүйлийг сурч байгаа болохоор бодсоноос илүү япон хэл хурдан сайжирч байна. Гадаад оронд
ганцаараа амьдрах маш хэцүү гэж бодож байсан боловч эелдэг зөөлөн багш нарын ачаар бодсоноос ч
хөгжилтэй сайхан байна. Кокүшо сургуулиа төгссөний дараа удирдлагын чиглэлээр дээд
сургуульд суралцах төлөвлөгөөтэй байна. Тиймээс өдөр бүр маш олон цаг хичээл хийж байна. Анги
дэвших тусам хичээл хэцүү болж байгаа боловч өөрийнхөө зорилгын төлөө улам хичээж, хичээлээ
илүү сайн хийе гэж бодож байна.