Энгийн анги

Энгийн анги

「Япон хэл」-ийг ашиглан нийгэмд өөрийн гэсэн орон зайг бий болгохыг хүсч буй хүмүүст зориулсан анги.

Анхан・Дунд шатанд 「Ярих, Сонсох, Бичих, Унших」гэх 4 чиглэлээр төвшингөө ахиулан хангалттай ур чадварыг өөртөө бий болгож чадсан оюутан (гүнзгий шат )-нд сонгосон зорилго, чиглэлийнх нь дагуу япон хэлний хичээлүүдийг заах болно.
Япон хэл дээр харилцах чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн хичээл, японд болон нутагтаа очин японтой хамаарал бүхий компани, аж ахуй нэгжид ажиллахад шаардлага болох「JLPT N1」-ийн хичээл, ажлын байранд хүндрэлтэй тулгарахгүйн тулд хүндэтгэлийн үг, бизнесийн япон хэл, мөн япон соёлыг ойлгох зэрэг хичээлийг судлах боломжтой.

Төвшин Хичээлийн цаг Хичээлийн агуулга Хичээлд ашиглах сургалтын материал
Анхан 13:10~17:00
  • Япон хэлний суурь мэдлэгийг эзэмших
  • Өдөр тутамд шаардлагатай үндсэн мэдлэгийг амьдралд хэрэглэх дасгал
  • Анхан шатны япон хэлний төвшин тогтоох шалгалтын N5
    Анхан дунд шатны төвшин тогтоох шалгалтын N4
  • Минна но нихонго
  • Тус сургуулийн багш нарын бэлтгэсэн үсэг бичгийн тараах материал
Дунд 13:10~17:00
9:00~12:50
  • бага зэрэг дээд төвшний үгийн сан, хэлзүй гэх мэт мэдлэгийг эзэмших
  • япон хүний ярьж буй энгийн харилцан яриаг ойлгож, тэрхүү мэдлэгээ амьдрал дээр ашиглах чадварыг эзэмших
  • Дунд шатны 1-р хэсэг япон хэлний төвшин тогтоох шалгалтын N3
    Дунд шатны 2-р хэсэг япон хэлний төвшин тогтоох шалгалтын N2
  • Дунд төвшинрүү явцгаая
  • Соёлын дунд шатны япон хэл
  • Сэдэв нь өөр дунд шатнаас сурах япон хэл
  • 20 хоногт тэнцэх N2-ын үсэг・үгийн сан・хэлзүй
  • Гадаад оюутанд зориулсан ханзны сурах бичиг
  • Тус сургуулийн багш нарын бэлтгэсэн үсгийн тараах материал
  • Тус сургуулийн багш нарын боловсруулсан хэлзүйн сургалтын материал
  • Тус сургуулийн багш нарын боловсруулсан үгийн сангийн сургалтын материал гэх мэт.
Гүнзгий 9:00~12:50
  • Янз бүрийн нөхцөлд үүсэх харилцааны дасгал
  • Зурагтын мэдээ, сонин зэргийг хичээлд сургалтын материал болгон ашиглаж сонсгол/унших зэрэг дасгал хийн япон талаар ойлголтыг гүнзгийрүүлэн
  • Ажлын байранд шаардлагатай бизнесийн хэллэгийг зөв сонгож ойлгох болон өөрийн илэрхийлэхийг хүссэн санаагаа зөв өгүүлбэрээр эсрэг хүндээ ойлгуулан дамжуулах дасгал
  • Япон хэлийг ашиглан асуудлыг шийдвэрлэх чадвар эзэмших
  • JLPT N1-т өндөр оноо авч тэнцэхийг зорих.
  • Япон хэлээр ярьцгаая
  • Япон хэлний хэлзүйн дасгал •хүндэтгэлийн үгийг гол болгон бусадтай харилцах харилцаа
  • Японы хэлний гүнзгий шатны яриаг эзэмших зам
  • Шинэ, төгс эзэмших хэлзүй N1
  • Япон хэлний төвшин тогтоох шалгалтанд сүпэр сорил N1
  • 20 хоногт тэнцэх N1-ын үсэг・үгийн сан・хэлзүй
  • Сонин, сэтгүүл, зурагтын нэвтрүүлэг, радиогийн бичлэг гэх мэт хичээлд ашиглаж болохуйц зүйлийг сургалтын материал болгох

Хэрэглэж буй сурах бичгүүд
※Сурах бичгүүд нь Шимүра болон Азүсава сургуулиас хамааран өөр өөр байна.

Японы бүс нутгийн эмнэлэг, харилцаа холбооны компани, мэдээллийн технологийн хувийн хэвшил, анимэ продакшн, үйлдвэрлэл, гадаад худалдааны компани гэх мэт.