Түгээмэл тавигддаг асуулт

Элсэн суралцахтай холбоотой

Дундаас нь сургуулиа орхисон тохиолдолд сургалтын төлбөрийг буцаан олгох уу?

Сургуулиасаа гарсан тохиолдолд тус сургуулийн дүрэм журмын дагуу суралцаагүй улирлын сургалтын төлбөрийг буцаан олгоно.

Би их сургуулийн оюутан, танай сургуульд элсэн орох боломжтой юу? Би ахлах ангийн сурагч, танай сургуульд элсэн орох боломжтой юу? Би дунд ангийн сурагч, танай сургуульд элсэн орох боломжтой юу?

Япон сургуульд гадаад оюутан болж сурах нөхцөлд 「12 жилийн боловсролыг эзэмшсэн」байх ёстой гэж заасан байдаг. Гэр бүлийн болон богино хугацааны визтэй иргэд японд амьдрахаар ирсэн тохиолдолд Кокүшод сурч болох ч, кокүшогийн оюутнууд бүгд ахлах сургуулиа төгсчихсөн их, дээд сургуульд дэвшин суралцах зорилготой суралцаж байгаа тул хамт хичээллэхэд хүндрэлтэй байх болов уу. Дунд болон ахлах ангийн сурагчийн хувьд ганцаарчилсан ангийг санал болгож байна.

Элсэн ороход насны хязгаарлалт байдаг уу?

Кокүшо сургуульд элсэн орох гэж буй тохиолдолд элсэн орох болсон зорилго нь маш чухал юм. Тус сургуульд насны хязгаарлал байхгүй. Харин сурах болсон шалтгааныг нь хангалтгүй байна гэж үзвэл татгалзах явдал байдаг. Гэр бүлийн болон богино хугацааны визтэй иргэд японд амьдрахаар ирсэн тохиолдолд кокүшод сурч болох ч Кокүшогийн хичээлийн гол зорилго нь дэвшин суралцахад зориулагдсан байдаг. Таны зорилгод нийцэхгүй бол ганцаарчилан зөвлөгөө авна уу.

Өөрийн орондоо сургуульд сурч байгаа үедээ Кокүшод элсэн орж төгсөлтийн шалгалтаа өгөхийн тулд нутаг буцах бололцоотой юу?

Кокүшо сургууль нь жилд 4 улирлын амралттай ба зуны амралт байдаг. Хэрэв төгсөлтийн шалгалт хичээлийн үетэй давхцаж байгаа тохиолдолд шалгалтын өдрийг товлосон бичиг болон түр хугацаагаар нутаг буцах өргөдлийг хавсаргаж өгнө үү.

Элсэн сурхаа цуцалсан тохиолдолд төлбөрийг буцаан авах боломжтой юу?

Бүрдүүлсэн бичиг баримт нь ямар шатанд явж байгаагаас хамааран өөр өөр байна. 1.Бичиг баримтыг гадаад харъяатын албанд тушаахаас өмнө цуцалсан тохиолдолд бичиг баримт бүрдүүлэлтийн хураамжийг буцаан олгоно. 2.Бичиг баримтыг гадаад харъяатын албанд тушаасны дараа цуцалсан тохиолдолд бичиг баримт бүрдүүлэлтийн хураамжийг буцаан олгохгүй. 3.Оршин суух зөвшөөрлийн бичиг гарсны дараа, элсэлтийн хураамж болон сургалтын төлбөрийг төлсний дараа, сургуульд эхлэхийн өмнө цуцалсан тохиолдолд бичиг баримт бүрдүүлэлтийн хураамж болон элсэлтийн төлбөрийг банкаар шилжүүлсэн шимтгэлийг суутган авч бусад төлбөрийг буцаан олгоно. Хэрэв виз гарсаны дараа цуцлах тохиолдолд тухайн улсын японы элчин сайдын яам болон төлөөлөгчийн газраар визийг хүчингүй болгуулна уу. Визийг хүчингүй болгосон эсэхийг шалгаж үзсэний дараа бичиг баримт бүрдүүлэлтийн хураамж болон элсэлтийн төлбөрийг банкаар шилжүүлсэн шимтгэлийг суутган авч бусад төлбөрийг буцаан олгоно.

Сурах орчны талаар

Дэвшин суралцах талаар зөвлөгөө өгдөг үү? Хэдий хэр хэмжээний мөнгө зарцуулагдах вэ?

Дэвшин суралцах тусгай лекц даваа гарагаас баасан гараг хүртэл үдээс хойш явагддаг. (математик, англи хэл, физик, хими, “ерөнхий эрмийн хичээл”, магистр, докторт дэвшин суралцахад хэрэгтэй хичээлүүдийг заадаг) 2014 оны 4-р сараас элсэн орж байгаа оюутнууд эдгээр хичээлүүдийг үнэ төлбөргүй судлана.

Багш хичээлийг ямар хэлээр заадаг вэ?

Бүх хичээл япон хэл дээр явагдана.

Нийт оюутны тоо хэд орчим бэ?

2014 оны 7-р сарыг хүртэл Шимүра сургууль, Азүсава сургуулийн өглөө болон өдрийн ангид нийт 500 гаруй оюутан суралцаж байна.

Ямар улсын оюутнууд их байдаг вэ?

2014 оны байдлаар Хятад, Солонгос, Монгол, Бангладеш, Бирм, Египт, Непал, Филипин, Иран, Саудын араб зэрэг орнуудын оюутнууд байдаг.

Амьдралын зөвлөгөө

Цагийн ажилд зуулчилж өгдөг үү?

Цагийн ажлийн тухай мэдээллийг зарлалын самбар болон мэйлээр явуулдаг. Тэдгээр мэдээлэлтэй сайтар танилцан ашиглах хэрэгтэй ба тэгсэн ч ажил олж чадахгүй байгаа тохиолдолд ажлын өрөөнд ирж зөвлөгөө авч болно.

Оюутны нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчих карт худалдан авах боломжтой уу?

Тоэи шугам (Тоэи газар доорх метро, Тоэи автобус, Тодэн Аракава сэн шугам) сургууль хүртэлх чиглэлийн тээврийн хэрэгсэлийн хөнгөлөлтийн картыг худалдан авч болно.

Гадаад хэлээр ярьдаг ажилтан байдаг юу?

Одоогийн байдлаар, манай ажлын албатай япон, англи, хятад, солонгос, араб хэлээр харилцах боломжтой.

Бусад


※түгээмэл тавигддаг асуултыг уншиж үзээд ч ойлгохгүй байгаа тохиолдолд мэйл-ээр асуултаа илгээнэ үү.