Онцлог

Онцлог

Оюутнуудын сурах болон амьдрах таатай орчныг бүрдүүлсэн ба зөвхөн кокүшогоос л харж болох онцлогуудтай.

Кокүшо япон хэлний сургуулийн тэтгэлэг 3сар тутамд сурлагын үзүүлэлт, хичээлийн ирц сурах идэвхээрээ бусдыгаа манлайлж суралцсан оюутанд 50,000 иений тэтгэлэг олгоно.
Кокүшог төгсөгчдийн холбооны тэтгэлэг Кокүшод суралцаж буй оюутнуудын дунд зохион бичлэгийн уралдааныг жилд 2 удаа зохион байгуулж амжилттай оролцогчид 5000 иенээр урамшуулна.
Хувийн зардлаар японд суралцаж буй гадаад оюутнуудыг дэмжих байгууллагын тэтгэлэг Кокүшо япон хэлний сургуулийг төгссөний дараа японы их, дээд сургууль болон коллежид дэвшин суралцах оюутнууд дотроос ирц сурлагын үзүүлэлтээрээ тэргүүлж буй оюутныг Кокүшо япон хэлний сургуулиас тодорхойлж өгнө.
Тэтгэлэгийн хэмжээ 12сар х 48,000 иен
RSH Азийн тэтгэлэг Ирц, сурлагын үзүүлэлтээрээ тэргүүлж буй оюутнуудыг Кокүшо япон хэлний сургуулиас тодорхойлж өгнө.
Тэтгэлэгийн хэмжээ 100,000 иен
Kyouritsu Maintenance ХХК-ийн тэтгэлэг Ирц, сурлагын үзүүлэлтээрээ тэргүүлж буй оюутнуудыг Кокүшо япон хэлний сургуулиас тодорхойлж өгнө.
Тэтгэлэгийн хэмжээ 12сар х 60,000 иен

Дотуур байр нь сургуулийн ойролцоо байх ба шинээр элсэн орж буй оюутнуудын хүсэлтийг нэн тэргүүнд шийдвэрлэж өгнө.

Япон хэл, солонгос хэл, хятад хэл, англи хэл, араб хэл дээр зөвлөгөө өгнө.

Тус сургуулийн оюутан нь дээрх чөлөөт цагаа өнгөрөөх байгууламжийг үнэ төлбөргүй ашиглаж болно.
Хаяг: Цүкиёономачи Тонэ-гүн Гүнма аймаг

Хичээл дээр ашиглах сурах бичиг, дасгалын номноос бусад гарын авлагыг 10%-ийн хямдралтай худалдан авах боломжтой.

Дэвшин суралцахад батлан даагч Тухайн оюутны ирц 90%-аас дээш тохиолдолд ангийн багш болон Кокүшо сургуулиас оюутны амжилттай суралцсаныг нь тодорхойлж цааш элсэн орох сургуульд тодорхойлолт гаргаж өгнө.