Захиргааны албыг танилцуулах

Захиргааны албыг танилцуулах

Гадаад оюутнуудыг дэмжихийн тулд олон орны хэлээр манай ажилтанууд зөвлөгөө өгч та бүхэнд туслах болно.

Орон орноос ирсэн оюутнуудын өдөр тутмын амьдрал, аюулгүй байдал, цагийн ажил хайх зэрэг олон асуудалд зөвөлгөө өгч, оюутан тус бүрийн「мөрөөдлийг бодит зүйл」 болгохын тулд бид анхаарч ажиллах болно.

Кобаяши ТаэкоСургуулийн захирал
Азийн орнуудыг хариуцагч

Кобаяши Таэко
Үүсгэн байгуулагдсанаас эхлээд 27 жил ажиллаж байна. Төгсөгчийн хүү Кокүшод элсэн суралцах болсныг хараад, өнгөрсөн он цаг түүх болон үлдэж байгааг мэдэрдэг. Оюутан нэг бүрийн хүсэл мөрөөдлийг бодитой болгохын төлөө бүхийл хүч, бололцоогоор дэмжин туслах болно. Өөрийн хүч чадлыг сорьж үзэх хүсэл эрмэлзэлтэй оюутан та манайд тавтай морилно уу!
Оомура АкикоЕрөнхий нарийн бичгийн дарга
Солонгос болон англи хэлтэй улс орнуудыг хариуцсан ажилтан

Оомура Акико
Би Солонгос, Шинэ Зеланд зэрэг орнуудад суралцан ажиллаж байсан. Мөн япон хэлний хичээл зааж байсан туршлага байгаа учир та бүхэнд бага боловч нэмэр болж чадна гэж бодож байна. Надаас асууж лавлах, зөвлөлдөх зүйл байвал санаа зоволгүйгээр ажлын өрөөнд ирж байгаарай.
Хu ZhengХятад талыг хариуцсан ажилтан
Хu Zheng
2001 онд японд ирж, 2007 онд Нагоя их сургуулийн ОУ хэл соёл судлалын доктрантурт суралцаж байгаад Кокүшод ажиллах болсон. Япон гэж ямар улс вэ? Япон ард түмэн гэж хэн бэ? Өөрийнхөө туршлага дээр үндэслэн ярьж өгье. Та бүхнийг хүлээж байна.
Нишигүчи ХидэнориХятад талыг хариуцсан ажилтан
Нишигүчи Хидэнори
Их сургуульд сурч байхдаа чөлөө аван хятадад суралцахаар явж хятад хэлийг сураннутагтаа ирсэн. Өөрийнхөө гадаадад сурч байсан туршлага дээр тулгуурлан, японд суралцахаар ирсэн гадаад оюутнуудыг дэмжин ажилладаг. Мэдэхгүй зүйл гарвал хэзээ ч хамаагүй асуугаарай.^^/
이 학송Эрүүл мэндийн зөвлөгч
Li Hesong
Тус сургуульд сурч буй оюутнуудын эрүүл мэндийн зөвлөгчөөр ажиллаж байна. Эрүүл мэндийн байгуулагатай холбоотой ажил болоод орчуулга хийж өгнө. Оюутан танд бага боловч өвчний шинж тэмдэг илэрвэл хэзээ ч хамаагүй ирэн зөвлөгөө аваарай.
Лий СанхоСолонгос дахь салбарыг хариуцсан ахлах ажилтан
Лий Санхо
Room 1312 Jongro 1st Kwanchul-dong,
Jongro-ku, Seoul Korea
Tel:010-6777-2351
E-mail:dltkdghlll@hanmail.net
Ling HaoБээжин дахь салбарыг хариуцсан ахлах ажилтан
Ling Hao
Address: Room 1607, Hua Ye Guo Ji Block B,
No.39, East Fourth Ring Road, Beijing, China
Tel:010-6708-4945 Fax:010-6708-4947
E-mail:linghao@guoshuchina.com
타무라 유키오Кэса сургалтын төв
Монгол дахь салбарын менежер

Тамүра Юкио
Room #203,205 ESP building Sukhbaatar district 8
khoroo Ulaanbaatar
Tel/Fax:+976-11-314235
E-mail:kesamongol@gmail.com